Дэлхий

Дани улсын ерөнхий сайд Копенхагэн хотын төв талбайд халдлагад өртжээ

Нийтэлсэн

Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр нийслэл Копенхаген хотын төв талбайд халдлагад өртсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Ерөнхий сайдын биед халдсан нэг хүнийг баривчлан шалгаж байгаагаа хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Халдлагыг хэрхэн үйлдсэн, Фредериксен гэмтсэн эсэх талаар тодорхой мэдээлэл алга байна. Ямартай ч ерөнхий сайд халдлагын улмаас сэтгэл санааны цочролд орсон тухай Данийн DR телевиз мэдээлжээ.

Халдлагыг ямар санаа зорилготой үйлдсэн тодорхойгүй байгаа ч Ням гарагт болох Европын Холбооны парламентын сонгуулийн өмнө болсон нь анхаарал татаж байна.

Фредериксен нь Данийн Социал Демократ намаас нэр дэвшигч Кристел Шалдемосыг энэ сонгуульд дэмжиж байгаа юм. Гэхдээ халдлагад өртөх үедээ тэр сонгуулийн кампанит ажилд оролцоогүй байжээ.

Бүс нутгийн улс төрчид халдлагыг буруутгасан мэдэгдэл гаргацгаасан байна.

Тухайлбал Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон “Ардчилсан замаар сонгогдсон удирдагчид халдах нь ардчилалд халдсанаас ялгаагүй үйлдэл” гэж мэдэгдсэн бол Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел “түрэмгийллийн хулчгар хэлбэр” гэж Х хуудсандаа халдлагыг буруушаан бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version