Дэлхий

Япон улсын ерөнхий сайд Монгол улсад айлчлах талаар судалж байгааг мэдээлжээ

Нийтэлсэн

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сард Монгол улсад айлчлах талаар судалж байгааг Токиогийн албаны эх сурвалж энэ долоо хоногт мэдээлжээ.

Айлчлалын зорилго нь Японы хулгайлагдсан иргэдийн асуудлаар Умард Солонгостой хийх яриа хэлэлцээнд зуучлахыг Монголын эрх баригчдаас хүсэх гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Японы ерөнхий сайд хамгийн сүүлд 2016 онд Монгол улсад айлчилж байжээ.

Умард Солонгостой дипломат харилцаагүй Япон улс хулгайлагдсан иргэдийн асуудалд нь Пёнянтай хэвийн харилцаатай Монгол улс дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзсээр ирсэн байдаг.

1970-аас 1980-аад оны үед Умард Солонгос өөрийн тагнуулын ажилтнуудын япон хэл соёлын мэдлэгийг дээшлүүлэхэд ашиглах зорилгоор Японы иргэдийг хулгайлж байжээ.

Хулгайлагдсан иргэдийг Умард Солонгосоос буцааж авчрахад хүчин чармайлт гаргахыг төрөл төрөгсөд нь одоо болтол эрх баригчдаасаа шаардсаар байдаг.

Кишида энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлтээ саяхан илэрхийлж байсан ч ямар нэг ахиц дэвшил гараагүй байгаа.

Монгол улс 2012 онд хоёр улсын өндөр албан тушаалтнуудын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байжээ.

Кишидагийн айлчлалын бас нэг зорилго нь өндөр технологийн түүхий эд болдог эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, худалдааны асуудал байх төлөвтэйг эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Kyodo News

Exit mobile version