Бидэнтэй нэгд

Дэлхий

Канадын 91 настай тэрбумтан бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагджээ

Нийтэлсэн

Австри гаралтай Канадын тэрбумтан Фрэнк Стронак олон жилийн хугацаанд үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэргүүдийн улмаас Баасан гарагт баривчлагджээ.

91 настай түүнийг хүчиндэх, эмэгтэй хүний биед зүй бусаар халдах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг албадан хорьж цагдах зэрэг нийт таван гэмт хэрэгт буруутгасныг Онтарио мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Нэгээс олон хохирогч Стронакийн эсрэг мэдүүлэг өгснийг мөн баталжээ.

“Мэдээж энэ бол олны анхаарлыг татсан хэрэг. Манай хохирогчдыг хамгаалах алба үүргээ гүйцэтгэж байгаа. Нэгээс олон хохирогч байгаа ч бид тоог нь хэлэх боломжгүй” гэж цагдаагийн албаны төлөөлөгч Тайлер Белл мэдэгдсэн байна.

Стронактай холбоотой хэргүүд 1980-аад оноос 2023 он хүртэл хугацааг хамарч байгаа ажээ.

Өөр бусад хохирогчид болон Стронакийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй хүмүүс байвал цагдаагийн газарт хандахыг Белл уриалсан байна.

Стронак өөрт нь тулгасан хэргүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Канадын нэр хүндтэй өмгөөлөгчдийн нэг Брайан Гринспаныг хөлсөлжээ.

Австрид төрсөн Стронак 1957 онд автомашины гараашдаа Magna компанийг байгуулсан нь автомашины сэлбэг, эд ангийн дэлхийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болсон юм.

Дараа нь тэр морьдын уралдаанаар мэргэшсэн The Stronach Group компанийг байгуулж байжээ.

Тэрбээр арваад жилийн өмнө Австрийн улс төрийн амьдралд богино хугацаанд хөл тавьж байв. Мөн Канадын төрийн хамгийн дээд шагналыг хүртэж байжээ.

2010 онд хяналтын хувиа шилжүүлснээс хойш Стронак компанитай нь ямар ч хамааралгүй болсныг Magna компанийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна.

2018 онд Стронак гэр бүлийнх нь хөрөнгийг буруу захиран зарцуулсан үндэслэлээр өөрийн охин, хоёр ач зээ, хуучин бизнесийн түнш Алон Оссип нарыг Онтарио мужийн шүүхэд өгч, $500 саяыг нэхэмжилж байжээ.

Түүний охин Канадын парламентын гишүүн асан Белинда Стронак гэрийн тэжээвэр амьтны төслүүдэд асар их хэмжээний мөнгө алдсан хэргээр эцгийгээ хариу шүүхэд өгч байсан юм.

Уг маргаан сүүлд эцэслэн шийдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

CGTN мэдээ19 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ5 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ7 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 долоо хоног өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо