Дэлхий
Газын зурвас: Нусейрат дахь Израилын ажиллагааны улмаас 274 хүн амиа алдав
Газын зурвасын Нусейрат дахь дүрвэгсдийн хуаранд Израилын талаас явуулсан ажиллагааны үеэр Палестины 274 иргэн амиа алдаж, 698 хүн шархадсан гэж Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Тус яамны мэдээллээр, Газын зурваст нэг хоногт 283 хүн амиа алдаж, 814 хүн шархаджээ. Ингэснээр, Израил Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш нийт 37084 хүн амь эрсдэж, 84494 хүн шархаджээ. Зургаадугаар сарын 8-нд Израилын арми Нусейрат дүүрэгт тусгай ажиллагаа явуулж, Хамас хөдөлгөөний барьцаанд байсан дөрвөн хүнийг суллажээ. Үүний хариуд Хамас хөдөлгөөн цэргийн ажиллагааны үеэр олзлогдсон цэргүүдийг барьцаалах замаар барьцаалагдсан хүмүүсийн тоог нэмнэ хэмээн мэдэгджээ.