Дэлхий
Израилын сайд Нетаньяхугийн танхимаас гарч буйгаа зарлав
Израилын дайны Засгийн газрын гишүүн Бени Ганц Биньямин Нетаньяхугийн танхимаас гарч буйгаа зарлажээ. Тавдугаар сард Бени Ганц Газын зурвас дахь дайны дараах стратегийн зохицуулалтыг зургаадугаар сарын 8-аас өмнө танилцуулах шаардлагыг танхимын тэргүүн Биньями Нетаньяхуд хүргүүлж байсан билээ.
Ганц “Харамсалтай нь Нетаньяху жинхэнэ ялалтад хүрэх бидний замд урагшлахад саад хийж байна. Өнөөдөр бид хойч үеийнхээ төлөө Израил Улсын хувь заяаны төлөө тулалдаж байна” гээд Хамас хөдөлгөөнийг ялахын тулд ирэх намар гэхэд сонгууль хийж, ард иргэдийг итгэлийг хүлээсэн, асуудал шийдэх чадвартай шинэ засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай хэмээн онцолжээ.