Улс төр
МАН-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр /2024.06.10/ нэр дэвшигчийн үнэмлэх олгож байна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл хүлээн авч буй.
МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт албан ёсоор эхэллээ. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-ныг дуустал явуулаад зогсооно.