Нийгэм

Лаос Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Нийтэлсэн

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.06.11/


08:30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд Сэтгүүлчдэд шүүхийг сурвалжлах хөтөч, улс төрчид зориулсан гарын авлага танилцуулах, шүүхийн салбарын мэдээллийг олон нийтэд хүргэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгох сургалт, уулзалт болно.

08:30 цагт Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Да.Ганболдын “Үндэсний эвсэл”-ээс сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно. Утас: 9111-7815, 9900-7925.

10:00-15:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Өнгөрсөн жилийн үер, үерийн далан сэтэлсний улмаас бүхэлдээ үерт автаж оршин суугчид, ААН, ЖДҮ эрхлэгчид хохирлоо барагдуулаагүй орхигдсон иргэд тайван жагсаал зохион байгуулна. Утас: 9601-0324.

11:00 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд Үндэсний баялгийн санг дэмжиж уул уурхайн салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

11:40 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсрол судлалын магистр А. Найгалмаа “Монгол Улс 361 жилийг товчилсон хурдтай хөгжих үндсэн гурван боломж, шийдэл” -ийн талаар танилцуулж, сонгуульд нэр дэвшигч нарт хандан уриалга гаргаж буйгаа мэдээлнэ.

13:00-17:20 цагт МҮХАҮТ-д “Бизнесийн сэргэлт” P-MBA (Personal MBA) сургалтын хөтөлбөрийн III элсэлтийн хичээл онлайн болон танхимаар зэрэг эхэлнэ. Утас: 9907-7127.

15:00-17:00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Монгол-Лаосын бизнес уулзалт болно. Утас: 7727-7070.

-“Органик Монгол Хөтөлбөр”, Гидропоник тариаланчдын мэргэжлийн холбооноос 21 аймагт зохион байгуулж буй хүнсний ногоочдод зориулсан танилцуулга, нээлттэй өдөрлөг 6-р сарын 11-нд Сүхбаатар аймагт, 12-нд Дорнод аймагт тус тус болно.

-УИХ-ын сонгуульд оролцож буй намуудын сурталчилгааны нээлт аймаг, дүүргүүдийн төвд болно

Exit mobile version