Дэлхий
200 жилийн дараа тахь Казахстанд эргэн ирлээ
“Зэрлэг адуу буюу тахийг дахин нутагшуулах” төслийн хүрээнд Казахстанд 200 жилийн дараа найман тахийг байгальд нь тавилаа.
Тус улсын Экологи, байгалийн баялгийн яамны мэдээлснээр, тахиудыг Казахстаны хойд нутаг дахь “Алтын Дала” дархан цаазтай газарт нутагшуулж байна. Пржевальскийн адуу хэмээх дэлхий дээрх цорын ганц зэрлэг адууг Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс авчирчээ. Төслийн хүрээнд таван жилийн хугацаанд нийт 40 толгой тахийг Казахстаны тал нутагт дахин нутагшуулах юм.
Казахстанд 5.5 мянган жилийн өмнө адууг гаршуулсан гэж үздэг байна.