Дэлхий

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

Нийтэлсэн

БНХАУ-ын академич Жун Нан Шань “Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй” гэмээн өөрийн цахим хуудасдаа нийтэлжээ.

Түүний нийтлэлд “Монголчууд цэвэр, байгалийн гаралтай хонь, үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг тул эрүүл чийрэг байдаг. Тэр байдлаа одоо дэгдээд буй вирусийн халдварт тийм ч амархан өртдөггүйгээс нь харж болно. Олон жилийн турш Монгол үндэстэн улс орон, нийгэм, ард түмэндээ ямар ч хүндрэл учруулж байгаагүй. Өвөр Монголын Улаанхотын Байран баруун хошууны урлаг соёлын багийнхан нэгдүгээр сарын 20-нд Ухань хотод тоглолт хийгээд 24-нд (Хятадын цагаан сарын битүүний өдөр) нутаг руугаа буцсан. Тэр даруйдаа ч хөл хорионд орсон. Гэтэл тэднээс нэг ч халуураагүй, вирусийн халдвар аваагүй тул өнөөдөр хөл хорионоос гаргасан байна. Монгол үндэстний хүчирхэг ген болон дархлаагаар бахархаж байна” гэжээ.

Exit mobile version