Дэлхий

Оросын хөрөнгөнөөс 50 тэрбум долларыг Украинд зарцуулна

Нийтэлсэн

“Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Италид болно. Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Украины ерөнхийлөгч Зеленский нар хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын зурна. Аюулгүй байдлын гэрээ нь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украиныг хамгаалахад АНУ-ын цэргийг шууд чиглүүлэхгүй гэдгийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэллээ. Эсрэгээрээ энэ гэрээ нь цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн хооронд шууд мөргөлдөөн үүсэхээс эмээж буй Байдены зурсан улаан шугам аж.

Түүнчлэн уулзалтын үеэр удирдагчид хиймэл оюун ухаан, цагаачлал, Оросын армийн сэргэн мандалт, Хятадын эдийн засгийн хүч зэрэг сорилтуудыг хэлэлцэнэ.

Оросын хилийн чанад дахь битүүмжлэгдсэн 260 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг Украинд зарцуулахаар бүлэг хэлэлцэж буй. Сүүлийн байдлаар битүүмжилсэн хөрөнгөнөөс 50 тэрбум ам.долларыг Киевт зарцуулах тохиролцоонд хүрчээ. Хууль эрх зүйн нөхцлүүдийг эцэслэн шийдвэрлэхийн тулд дээд хэмжээний уулзалтын өмнө техникийн эцсийн хэлэлцээ хийж байна.

Эх сурвалж: AP

Exit mobile version