Бидэнтэй нэгд

Улс төр

Залуу Ерөнхий сайдаа Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан багаар нь дэмжинэ

Нийтэлсэн

УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчдын уулзалтаа Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан суманд үргэлжлүүлэв.

Зүүн бүсэд нэр дэвшиж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан багт Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж буй. Тэд өнгөрсөн хугацаанд Засгийн газар, МАН-аас орон нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд болон зүүн бүс нутгийг хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн томсгосон тойргийн давуу тал, МАН-аас зүүн бүс нутагт хийсэн болон хийх ажлууд, үүнийг ирэх дөрвөн жилд гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав.

Тухайлбал, нэр дэвшигч М.Ганхүлэг “Хөдөөгийн сэргэлт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нэг сарын дотор улсын хэмжээнд 3500 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, 40 тэрбум төгрөгийн санхүүжилтыг банкуудаас аваад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт орон нутаг руу, малчид, хөдөө аж ахуйн салбарынхан руу чиглэсэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Зүүн бүсийн эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй. Төрд малчдынхаа дуу хоолой болж ажиллахаа илэрхийлсэн.

Нэр дэвшигч М.Бадамсүрэн Дорнод аймгийн дулааны цахилгааны станцын хүчин чадлыг 50MBT-аар өргөтгөсөн. Намын мөрийн хөтөлбөрт Хэнтий аймагт шинээр ДЦС барьж, Сүхбаатар аймгийн ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг эрс сайжруулна. Энэ нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг хэлэв.

Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Чойбалсан,Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам  зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх боломж, шийдлийг нэр дэвшигч У.Отгонбаяр иргэдэд танилцуулсан.

МАН-ын нэр дэвшигч П.Анужин “Улс төр бол улстөрчийг сонгож гаргах төдий асуудал биш. Ирээдүйгээ сонгож буй хэрэг юм. Сүхбаатарчуудад ундны ус, эрүүл мэнд, сургууль гэх мэт тулгамдсан асуудлууд байна. Улсын бодлого заавал хүний хөгжил рүү чиглэх ёстой. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллаар дамжуулж хүнээ хайрлах бодлогыг бид хэрэгжүүлнэ. Багаараа тодорхой өөрчлөлт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Нэр дэвшигч Л.Соронзонболд МАН 2024-2028 оны мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, нэг  хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан  үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн орлогын албан татварыг таван хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлэхээр боломжийг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав.

Нэр дэвшигч Ц.Идэрбат “Наран мандах Сүхбаатар аймгийнхаа сумдаар бид нар зөв тойроод явж байна. Биднийг сүхбаатарчууд багаар нь сайхан хүлээж авч байна. МАН-ын  жагсаалтад багтсан нэр дэвшигчид дотор нэг ч УИХ-ын гишүүн, сайд байхгүй. Харин шинжлэх ухааны ажилтнууд, эрдэмтэн, багш, инженерүүдийн төлөөлөл багтсан. Намын дарга маань улс төрийн манлайлал үзүүлж, зүүн бүсдээ нэр дэвшиж байна. Ард түмний ялалтын төлөө биднийг багаар нь дэмжихийг хүсье” гэлээ.

Уулзалт бүр танхим дүүрэн хүнтэй болж байгаа бөгөөд иргэд “Өнгөрсөн сонгуулиар манай аймагт Ардчилсан нам ялсан ч суманд хийгдсэн бүтээн байгуулалт, улсын төсөв татсан зүйл алга”, “Энэ танхимд хөл гишгэх зайгүй цугларсан хүмүүсээс энэ сонгуулиар хүмүүс МАН-д ямар ач холбогдол өгч байгааг харж болно”, “Одоо МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ”, “Бусад нам, эвслээс ялгаатай нь МАН-аас нэр дэвшигчид боловсролтой, эр хүчтэй, эвтэй залуус байна” хэмээн ярьцгааж байв. Тухайлбал, Баяндэлгэр сумын иргэн Л.Сугаржав “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зундаа мал ахуйгаа хариулж, сүү цагаагаа борлуулдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт хувиараа бизнеч эрхлэгчдийг дэмжих татварын бодлогууд туссан байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний их зөв гэж бодож байгаа. Манайх есөн айлтай нийлээд хоршоо байгуулж, зээлийн хүсэлтээ өгсөн байгаа. Багаар нь дэмжинэ” хэмээв.

Мөн зүүн бүсэд нүүрлэсэн зудын гамшигт малын хорогдол үлэмж хэмжээнд хүрсэн хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, “Шинэ хоршоо” хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөө, орон нутаг руу чиглэсэн олон ажил хийсэн. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг нь төр хариуцахаар болсон, хөдөөд ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгосон, багш, эмч нарын цалинг 70 хувиар нэмсэн зэргээр хөдөө рүү чиглэсэн бодлогын олон ажил хийж байгаа нь малчдын бодит амьдралд шууд мэдрэгдэж байгаа талаар иргэд ярьж байлаа.

Тиймээс эдгээр ажлуудаа үргэлжлүүлж, шударга ёсны тэмцлээ илүү хүчтэй болгож, баялгийн өгөөжийг жирийн иргэд хүртэж эхэлсэн учраас эрч хүчтэй, залуу Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь бүтэн дугуйлж, уухайлан дэмжихээ Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан илэрхийлж байв.

CGTN мэдээ8 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн