CRI Монгол радио

Ард түмний төлөө зүтгэх ариун санаа

Нийтэлсэн

“Ард түмний сайн сайхан мөрөөдөл бол бидний тэмцлийн зорилт юм” гэж 2012 онд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ши Жиньпин тангараглаж байсан юм.

55 жилийн өмнө буюу 16 нас хүрээгүй байхдаа Ши Жиньпин Лян Жя Хэ-д хүрч, нутгийн иргэдийн хамт амьдарч байсан бөгөөд Лян Жя Хэ-гийн намын байгууллагын дарга болсныхоо дараа худаг малтаж, шаталсан тариа тариалж явахдаа ард түмэнтэй гүн зузаан хайр сэтгэлтэй болсон юм.

Намын 18-р хурлаас хойш Ши Жиньпин анхан шатанд зуу гаруй удаа хүрч ажиллан, “Хоёр чуулган”-ы үеэр 12 жил дараалан хэдэн зуун төлөөлөгч гишүүдийн илтгэлийг сонсож ирлээ. Ард түмний анхаарал тавьж байгаа явдал бол түүний бодол дахь төрийн том явдал юм. Ард иргэдийн тулгамдсан хүндрэлтэй бэрхшээлтэй хүсэн найдаж байгаа явдлуудыг төвийн чухал ажлын хөтөлбөрт багтаан хэлэлцэж, шинэчлэлтэд анхаарч, хүчээ төвлөрүүлэн хийх зүйл болгож байгаа юм.

Exit mobile version