Эдийн засаг

Валютын хадгаламж ₮848 тэрбумаар буурчээ

Нийтэлсэн

Mөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6  их наяд төгрөг буюу 28.1%-иар өсжээ.

Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу  35.1%,  төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөг буюу 25.9%-иар өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж тавдугаар сарын эцэст 18.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 159.6  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.9  их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 16.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 18.2  тэрбум төгрөгөөр өсөж , өмнөх оны мөн үеэс 848.0 тэрбум төгрөгөөр буурчээ.

Exit mobile version