Нийгэм

Британийн сурагч вэйпээс болж тал уушгиа авхуулжээ

Нийтэлсэн

Их Британийн дунд сургуулийн 17 настай сурагч Кайла Блайт гэгч электрон тамхи буюу вэйпээс болж тал уушгиа алдахад хүрчээ.

Тэрбээр долоо хоногт электрон тамхийг 4000 удаа сордог байсан нь 400 ширхэг тамхи татахтай тэнцэх юм. Кайла 16 наснаасаа эхэлж электрон тамхи татаж эхэлсэн бөгөөд энэхүү зуршлаа хоргүй гэж бодож байжээ.

Эмч нар түүнд уушгины эмфизем буюу уушги хийгээр тэлэх өвчин гэсэн онош тавьж, яаралтай хагалгаанд оруулсан байна. 5.5 цаг үргэлжилсэн мэс заслаар түүний тал уушгийг авсан бөгөөд охины зүрх нь зогсоход ойрхон болсон байжээ.

Электрон тамхийг никотин бага тул жинхэнэ тамхинаас хор багатай гэж үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар хорт хавдар, зүрх, уушгины өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдоод байгаа билээ.

Exit mobile version