Энтертайнмент
CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш
Шинэ үеийн залуус хоолны соёлыг сонирхон судалж, шинэлэг амтыг өдөр тутамдаа эрэлхийлдэг болжээ. Тэр ч утгаараа Улаанбаатар хотод өнгө нэмсэн шинэ ресторанууд олноор нээгдэж байгаа нь сайшаалтай. Залуусын энэхүү шинэлэг соёлд нийцсэн ZUGA аппликейшн нь олон төрлийн эвент, урамшууллын аян, гэнэтийн бэлгүүд зарладгаараа анхаарал татаж байна.
Та хамгийн сүүлд хэзээ сэтгэлд хүрч хоногшихоор, час хийсэн амттай хоол идсэн бэ? Тэр мэдрэмжийг ахин мэдрэхийг хүсэж байвал таныг Монголын шилдэг тогооч нарын гарын хоолыг амтлах боломж олгодог CHEF’s TABLE Dinner Series эвентэд очихыг санал болгож байна. Тус эвент нь 2024.06.20-ны өдөр Horizon Club Lounge -д зохион байгуулагдахаар болжээ. Өмнөх дугааруудад Франц болон Япон орны хоолны соёлыг онцолсон бол энэ удаад Мексик амтаар үдшийг зугаатай өнгөрүүлэх юм.
Та энэхүү эвентэд оролцсоноор Азийн орнуудад 10 гаруй жил Мексик хоолны тогоочоор дагнан ажилласан туршлагатай Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын ерөнхий тогоочийн гарын хоолыг тусгайлан бэлдсэн орчинд амтлах боломжтой. Мөн тухайн хоол яаж үүсэн, ямар орцуудаас бүтдэг мөн ямар дарс, уух зүйлсийн хамтаар хүртэх зэргээр тухайн орны хоолны соёлд суралцах боломж бүрдэх болно.
CHEF’s TABLE Vol.3 эвентэд очих шалтгаан:
- Мексикийн үндэсний 3 курс хоол
- Мексик гаралтай халуухан коктейлууд
- Танилын хүрээгээ тэлэн нэгэн оройг хамт өнгөрүүлэх боломж
Хотын А зэрэглэлийн Шангри-Ла Улаанбаатар Зочид Буудлын тансаг зэрэглэлийн ресторанд зорин ирж сайхан мөчийг найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлээрэй. Урьдчилан бүртгүүлсэн 20 хүн л оролцох боломжтой.
CHEF’s TABLE Vol.3
Өдөр: 2024.06.20
Зочин: Ерөнхий тогооч Александро
Байршил: Horizon Club Lounge /Shangri-La Ulaanbaatar Hotel F21/
Холбогдох дугаар: 80202407