Дэлхий

Японд хиймэл оюуны хэрэглээ эрчимжиж буйг “Microsoft Japan”-ийн тэргүүн онцлов

Нийтэлсэн

Япон улс хиймэл оюуныг хамгийн хурдацтай  хэрэглээнд нэвтрүүлж буй улс орнуудын нэг, цаашид эдийн засаг, технологийн салбараа улам эрчимжүүлэх нөөц бололцоотой хэмээн  “Microsoft Japan”-ийн тэргүүн  Мики Цүсака “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо. “Цар тахлын үед бизнесүүд зайнаас ажиллах зохицуулалт хийснээр тус улсын дижитал шилжилт эрчимжсэн”-ийг тэрбээр тодотгосон байна.

“Microsoft” компани ирэх хоёр жилд Япон улс дахь хиймэл оюуны дата төвүүдээ өргөжүүлэхэд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж.

Тус компани тэрхүү санхүүжилтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласнаар иргэдийн дунд эрчим хүчний эрэлт нэмэгдэнэ гэсэн таамаглал бий болж, ус, дулаан, цахилгаан мөн үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудын хувьцааны ханш өссөн байна. Тус улсад эрчим хүчний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж буйгаас Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд тус улсын хамгийн том атомын цахилгаан станцыг ажиллуулах талаар орон нутгийн захиргаа болон олон улстай хэлэлцэж байгаа юм.

Exit mobile version