Дэлхий

Билл Гэйтс АЦС-ын төсөлдөө олон тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Нийтэлсэн

Тэрбумтан Билл Гэйтс АНУ-ын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Вайоминг муж дахь шинэ үеийн атомын цахилгаан станцын төсөлдөө олон тэрбум ам.доллар “цутгахад” бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүний байгуулсан “TerraPower” стартап арилжааны зориулалттай анхны цөмийн реакторынхоо шавыг өнгөрсөн долоо хоногт Вайоминг мужид тавьсан тухай Билл Гэйтс “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус компани илүү энгийн, илүү хямд цөмийн реактор байгуулахаар 2008 оноос хойш судалж байгаа бөгөөд шинэ реакторын бүтээн байгуулалтыг 2030 онд бүрэн дуусгах зорилттой байгаа аж.

АНУ-ын Эрчим хүчний яамны санхүүжилттэй “TerraPower” компанийн атомын цахилгаан станц 2028 онд ашиглалтад орох тооцоотой байсан юм. Гэвч тэр хүртэлх хугацаанд ОХУ-аас импортолсон түлшийг ашиглахаас өөр аргагүй болох тул “зөвшөөрөх аргагүй байсан” гэж Билл Гэйтс мөн онцолжээ.

Exit mobile version