CRI Монгол радио

Гадаадын компаниуд Хятадын зах зээлд гүнзгийрэн хөгжиж байна

Нийтэлсэн

“Хятад дахь манай компанийн орлого өссөөр байгаа бөгөөд өсөлтийн хурд нь дэлхийд тэргүүлж байна. Филипс нь Хятадын зах зээлд өндөр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өндөр хүлээлттэй байх болно” гэж Нидерландын Филипс компанийн ахлах дэд захирал Чэн Нин “Олон улсын тойм”-д ярилцлага өгөхдөө хэлэв. Үүний зэрэгцээ Германы хэвлэлүүд, “Хятадад хөгжихгүйн улмаас дэлхийд өрсөлдөх чадвараа алдах”нь компаниудын хувьд хамгийн том эрсдэл гэж тэмдэглэжээ. Гадаадын компаниуд Хятадын зах зээлийг яагаад ингэж чухалчлан үзэж байгаа вэ? Учир шалтгаан нь юу вэ?

Энэ сарын 17-нд, Хятад улс 5 дугаар сарын эдийн засгийн үзүүлэлтээ албан ёсоор танилцуулж, гаднынханд ажиглах цонхыг нээлээ. Тухайн сард жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн нэмүү өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааны хүлээлтийн индекс 54.3 хувьтай байна. Үйлчилгээний салбарын бизнесийн идэвхжлийн хүлээлтийн индекс 57.0 хувьтай байна. 1-4 дүгээр сар хүртэл жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрийн компаниудын ашиг ноднингийн мөн үеэс 4.3 хувь өсөж, аж ахуйн нэгжүүдийн үр ашиг сайжирсаар байна. Ерөнхийд нь авч үзвэл, Хятадын эдийн засгийн эргэлт тогтвортой, гол үзүүлэлтүүд зохих хэмжээгээр сэргэж, өсөх хандлага үргэлжилсээр байна. Энэ нь мөн Хятадын зах зээлд гүнзгийрэн хөгжих гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна.

Хятадын зах зээлийн цар хэмжээ “асартом” учир ийм итгэлийг бий болгож байна. Тавдугаар сард өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувь өсөж, өмнөх сараас 1.4 нэгж илүү байна. Ялангуяа соёл, аялал жуулчлалын салбарын хэрэглээ хурдацтай өсөлттэй хэвээр байгаа нь үйлчилгээний жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувь нэмэгдсэн нь Хятадын эдийн засгийн дотоод эрч хүч үргэлжлэн сэргэж, хэрэглээний боломж өргөжиж буйг харуулж байна.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд инноваци бол эрч хүч билээ. Түргэн хурдтай инноваци нь Хятадын зах зээлийн сэтгэл татам тал юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, 5 дугаар сард жилийн орлого нь 20 сая юаниас дээш өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 10 хувь өссөн байна. Нэгдсэн схем, 3D хэвлэх төхөөрөмж, чингэлэг хөлөг онгоц зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай нэмэгджээ. Эдгээрээс харахад, Хятадын аж үйлдвэрийн салбар өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон үйлдвэрүүд болох шинэчлэлт илэрхий байж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчний гаргах шинэ эрч хурдацтай бий болж байна.

Тавдугаар сарын сүүлчээр Францын автомашин үйлдвэрлэгч Renault болон Хятадын автомашин үйлдвэрлэгч Geely нар үр ашигтай холимог хөдөлгүүрийн технологийг хамтран хөгжүүлэх хамтарсан үйлдвэрийг албан ёсоор байгуулжээ. Renault-ийн гүйцэтгэх захирал Лука де Мео үүнийг “ирээдүйд амжилт байгуулах түлхүүр” гэж нэрлэжээ. Францын BFM телевиз энэ арын 3-ны өдөр, Renault болон Хятад улс “улам бүр ойртож байна” гэж мэдээлжээ. Энэ оны эхний таван сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувь нэмэгдэж, түүхэн дэх мөн үеийн дээд амжилтад хүрсэн байна. Дэлхийг асар их “хэрэглээний хүчээр” хангаж, түүнчлэн өндөр чанартай, ухаалаг, ногоон бүтээгдэхүүн экспортолж, Хятад улс нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд “хурд”нэмж байна. Олон улсын валютын сангийн Хятад дахь төлөөлөгч Барнетт хэлэхдээ, Хятадын эдийн засаг 1 хувь өсөхөд Хятадтай холбоотой эдийн засгийн цогц 0.3 хувь өсдөг гэжээ.

Энэ онд Хятадын эдийн засаг сайн байгаатай холбогдуулан олон улсын олон байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг нэмсээр байна. “Сайн гараа авч, уян хатан байдлыг харуулав”, “тасралтгүй сайжрах” зэрэг нь Хятадын эдийн засгийг үнэлэхэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ашигладаг гол үгс болжээ. БНСУ-ын “Азийн эдийн засаг”тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтээс илүү байна, шинэчлэлийн арга хэмжээг цаг тухайд нь үр дүнтэй хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн юм гэжээ.

Саяхан Хятадын өндөр зиндааны удирдагчид олон удаа хуралдаж, өөрчлөлт шинэчлэлтийг улам ч бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлийг ахиулахыг онцолсон юм. Үүний дотор шинжлэх ухаан, технологийн инновацийг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц нээлттэй орчин бүрдүүлэх, олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулах чиг хандлагыг улам тодотгож байна.

 Одоогийн байдлаар, гадаад орчин ээдрээ өөрчлөлт ихтэй хэвээр байгаа бөгөөд Хятадын дотоодын эдийн засаг ч мөн адил зарим хүндрэл бэрхшээл, сорилттой тулгарч байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн сэргэн сайжрах, урт хугацааны сайжруулалтын үндсэн суурь өөрчлөгдөөгүй юм. Инновацийн эрч хүч үргэлжлэн нэмэгдэж, макро бодлого идэвхтэй хэрэгжиж, өөрчлөлт нээлт гүнзгийрч, Хятадын эдийн засаг өсөх хандлагаа үргэлжлүүлж, бүтэн жилийн өсөлтийн зорилтоо биелүүлэх сайн нөхцөл боломжтой байна. Иймд Хятад улс нь гадаадын олон компанийн  “зайлшгүй” сонголт болж байна.

Exit mobile version