Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Өмнөд тэнгис дэх Филиппиний өдөөн хатгалга “солиорол”-д орж байна

Нийтэлсэн

Өмнөд тэнгис дэх Филиппиний өдөөн хатгалга улам бүр даврамтгай болж байна. Хятадын Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, 6 дугаар сарын 17-нд Филиппин нь нөхөн хангамжийн нэг усан онгоц, хоёр хийлдэг завь томилон Хятадын Наньша арал олтригуудын Рэньайжяо шүрэн арлын ойролцоох усан бүсэд хууль бусаар очуулж, хууль бусаар “гацсан” цэргийн хөлөг онгоцонд эд материал тээвэрлэн хүргэхийг завдсан байна. Энэ үеэр Филиппиний нөхөн хангамжийн хөлөг онгоц зориудаар аюултай ойртож, хэвийн явж байсан Хятадын хөлөг онгоцтой зориуд мөргөлджээ. Хятадын Эргийн хамгаалалтын алба Филиппиний хөлөг онгоцны эсрэг хуулийн дагуу хяналтын арга хэмжээ авсан нь зүй зохистой, хууль ёсны бөгөөд мэргэжлийн хүрээнд зохицуулсан юм. Филиппиний өдөөн хатгалгын үйлдэл улам бүр шат ахиж байгаа нь Хятад улс “Эргийн хамгаалалтын байгууллагуудын захиргааны хууль сахиулах тухай журам”-ыг хэрэгжүүлж байгаа нөхцөлд өрнөж буй. Филиппин хэрэв Хятад улсын далай тэнгисийн эрхийг хамгаалах, хууль сахиулах үндсэн зарчмыг зөрчихийг оролдвол эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах нь лавтай юм.

Филиппин амьжиргааны хэрэгцээт зүйл тээвэрлэн хүргэж байна гэж удаа дараа мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ Рэньайжяо шүрэн арлыг эзлэх зорилгоор барилгын материал, тэр байтугай зэвсэг, сум зэргийг хулгайгаар зөөвөрлөсөөр иржээ. Энэ нь Өмнөд тэнгис дэх хурцадмал байдал ширүүссэний шууд шалтгаан. Филиппин энэ оны тавдугаар сараас хойш Өмнөд тэнгисийн асуудлаар юу хийснийг эргэн харахад АНУ-ын нөлөөнд автсан Филиппин улам бүр даврамтгай болж байгааг олж харж болно.

Жишээлбэл, 5 дугаар сарын 16-нд, Филиппин“Зуун усан онгоцоор Хуан Янь Дао арал руу очих” гэгч ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ үеэр Филиппиний олон тооны хөлөг онгоц Хуан Янь Дао арлын ойролцоох усан бүсэд хууль бусаар цугларсан. 5 дугаар сарын 19-нд, Рэньайжяо шүрэн аралд  хууль бусаар “гацсан” байлдааны хөлөг онгоцонд нөхөн хангах материалыг агаараас хаяж буулгаж, Филиппиний ажилтнууд Хятадын эргийн хамгаалалтынхан руу буу чиглүүлсэн. Түүнчлэн Филиппиний “гацсан” байлдааны хөлөг онгоцонд байгаа хүмүүс Хятадын талын загасчдын Рэньайжяо шүрэн арлын ойролцоо байрлуулсан загас агнуурын торыг хулгайлж, эвдэлсэн байна.

Филиппиний өмнөх үйлдлүүдтэй харьцуулахад 6-р сарын 17-нд Филиппиний халдлага, өдөөн хатгалга илт ялгаатай байгааг шинжээчид онцлов. Өөрөөр хэлбэл, Рэньайжяо шүрэн аралд болсон энэ удаагийн нөхөн хангамжийн ажиллагааг эргийн хамгаалалтынхан биш харин Филиппиний арми гол болжээ. Энэ нь Өмнөд тэнгис дэх Филиппиний өдөөн хатгалгын зан авир аажмаар солиорч байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ Филиппиний улстөрчид үүнийг ашиглан хатуу ширүүн, эх оронч гэгч дүр төрхийг бий болгож, үнэнч байдлыг харуулах, түүнчлэн хөшигний арын зохион байгуулагчид үнэнч сэтгэл илтгэн ашиг хайж буйг үгүйсгэхгүй.

Өмнөд тэнгисийн арлууд эрт дээр үеэс Хятадын нутаг дэвсгэр байсаар ирсэн. Хятад улс гадны зөрчил, өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авах эрх зүйн хангалттай үндэслэл, чадвартай байна. 6-р сарын 15-наас эхлэн Хятад улсын “Эргийн хамгаалалтын байгууллагуудын захиргааны хууль сахиулах журам” албан ёсоор хэрэгжиж байна.

6-р сарын 15-нд Филиппин нь Эх газрын тавиурын хязгаарын комисст хандан Өмнөд тэнгисийн эх газрын гадаад тавиурын зааг хязгаарыг тогтоох төсөл дэвшүүлж, “НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц”-ын дагуу тус тэнгисийн бүсэд байгалийн нөөц нээн ашиглах тусгай эрх тогтоохыг эрэлхийлэх болно гэж мэдэгджээ. Филиппиний санаархал илэрхий байна. Тухайлбал, эх газрын тавиурын зааг хязгаар тогтоох төсөл дурдаж, “Өмнөд тэнгисийн арбитрын төсөл” гэгч хууль бус арбитрын шийдвэрийг бататган, улмаар Өмнөд тэнгисийн бүсэд хууль бусаар олсноо бататгах, бүр өргөжүүлэхийг зэхэж буй төдий. Түүнчлэн хорон санаа агуулсан “олон улсын найрсаг орон”-ы дэмжлэг, мэдээллийн хэрэгслийн туслалцааг ашиглан Хятад улсын Өмнөд тэнгисийн бодлого, байр суурь, үзэл баримтлалыг олон улсад гүтгэн харлуулахыг зэхэж байна.

Эх газрын тавиурын хязгаарын комисс нь “НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц”-ын дагуу байгуулагдсан байгууллага гэдгийг шинжээчид онцолж байна. НҮБ-ын Далайн эрх зүйн конвенц нь маргаантай байвал авч хэлэлцэхгүй гэсэн зарчим хэрэгжүүлдэг. Хятад Филиппин нь Өмнөд тэнгист нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн зааг хязгаарын маргаантай байна. Филиппин улс Өмнөд тэнгистэй холбоотой эх газрын тавиурыг зааглах асуудлыг ганц талаас өргөн барьсан нь Хятадын бүрэн эрх, харьяаллын эрхэнд халдаж, “НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц” зэрэг олон улсын хууль тогтоомжийг зөрчиж,“Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-гийн холбогдох тогтоолоос няцжээ. Эх газрын тавиурын комиссын авч хэлэлцэх тогтоол ёсоор бол Филиппинээс ирүүлсэн зааг хязгаар тогтоох төслийг авч хэлэлцэх ёсгүй. Филиппин олон улсын эрх зүй нэрийн дор сэдэв яриа үүсгэх нь олон улсын хамтын нийгэмлэгийг хуурч мэхэлж чадахгүй.

Өмнөд тэнгисийн асуудлаар Хятад улсын байр суурь бол тодорхой байсаар ирсэн бөгөөд тухайн холбогдох оронтой хэлэлцээ зөвшилцөл хийх замаар далай тэнгисийн холбогдох зөрчил, санал зөрөлдөөнийг эв зүйтэй зохицуулахыг баримталж байна. Үүний зэрэгцээ далай тэнгис дэх ямарваа өдөөн хатгалгын үйлдэлд тууштай хариу арга хэмжээ авах болно. Энэ нь Хятад улс далай тэнгисийн эрх ашгаа зүй зохистой хамгаалж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг дэмжиж байгаа  явдал юм.

Энтертайнмент2 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол2 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ3 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр3 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол3 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм3 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг3 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер3 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр3 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий3 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ