CRI Монгол радио

Ли Чян Австралид айлчилж байна

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар зургадугаар сарын 16-ны өглөө Австралид айлчилж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятад, Австралийн хулсны баавгайг хамгаалах хамтын ажиллагааны судалгааны ажилтай танилцахаар Аделаидын амьтны хүрээлэнд очжээ. Энэхүү амьтны хүрээлэн нь Австрали дахь хулсны баавгайтай цорын ганц амьтны хүрээлэн юм.

Амьтны хүрээлэнгийн Пандагийн ордонд Ли Чян Хятад, Австралийн мэргэжилтнүүдийн хулсны баавгайг хамгаалах талаар хоёр улсын хамтран хийсэн судалгаа, Австралийн хулсны баавгайн хамгааллын байдлын талаарх танилцуулгыг сонсов.
Ли Чян хэлэхдээ, Хятадын засгийн газар удаан жилийн турш хулсны баавгайг хамгаалах арга хэмжээнүүдийг авч, гайхалтай үр дүнд хүрч, дэлхийн биологийн олон янз байдлыг хадгалах, ховордсон амьтныг хамгаалахад эерэг хувь нэмэр оруулсан юм. Хятад улс Австрали улстай хамтран хулсны баавгайг хамгаалах чиглэлээр судалгаа хийж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Австрали цаашид мөн хулсны баавгайн ээлтэй орон байх болно гэдэгт найдаж байна гэжээ.

Exit mobile version