CRI Монгол радио

Ши Жиньпин Ма Инжөү-г хүлээн авч уулзав

Нийтэлсэн

 

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 10-ны үдээс хойш Бээжинд Хятадын Гоминдан Намын дарга асан, ноён Ма Инжөү тэргүүтэй Тайваний төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийнхэн бол удам угсаа нэгтэй ахан дүүс юм. Хятадын үндэстнүүд урт удаан түүхэн явцад гэрэл сацрангуй соёл иргэншлийг бүтээж ирсэн нь бидний омогшил, бахархал билээ. 5000 жилийн түүхэн бичиг сударт бидний дээдэс Тайваньд нүүж очсон, тэнд оршин тогтносон, хоёр эргийнхэн хамт гаднын түрэмгийллийн эсрэг тэмцсэн, Тайванийг эх орныхоо мэдэлд буцаан авсан зэргийг тов тодорхой тэмдэглэсэн байдаг.

Тайваний хоолойн хоёр эргийнхэн бүгд Хятад хүмүүс тул тайлж чадахгүй сэтгэлийн зангираа гэж үгүй, зохицуулж болохгүй асуудал гэж ч үгүй бөгөөд гаднын хүчин биднийг хагалж салгаж чадахгүй. Тогтолцооны адилгүй байдал нь хоёр эргийнхэн нэг улс орон, нэг үндэстэн болохыг үгүйсгэж чадахгүй.

Залуучууд бол улс орны ирээдүй юм. Хоёр эргийн залуучууд өөдтэй байж л бидний ирээдүй гэгээн саруул байж чадна. Тиймд залуучууд Хятадын ард түмний итгэл үнэмшил, цөс зоригийг залгамжилж, үндэстний улам гэрэл сацрангуй түүхийг бүтээх ёстой.

Бид угсаа гарал нэгтэй, нийтлэг соёл түүхтэй төдийгүй, эх орон, үндэстнийхээ өмнө адилхан хариуцлага хүлээдэг тул нэгдмэл эрх ашиг, алс хэтийн хөгжлийн өнцгөөс хоёр эргийн харилцааг авч үзэх ёстой гэжээ.

Ма Инжөү хэлэхдээ, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг баримталж, “Тайванийг тусгаарлах”-ыг эсэргүүцэх бол хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжих улс төрийн ул суурь юм. Тайваний хоолойн хоёр эргийнхэн үндэс угсаа нэгтэй болохоор солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, уламжлалт соёлоо хамтдаа залгамжилж, хоёр эргийн ахан дүүсийнхээ аз жаргалын төлөө хамтран зүтгэх ёстой гэжээ.

Exit mobile version