CRI Монгол радио

“Хятадын кино өдрүүд” арга хэмжээ Унгарт эхлэв

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин Унгарт төрийн айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 29-нд ХТРТ, Унгарын ATV Magyarorszag хамтран зохион байгуулсан “Хятадын кино өдрүүд” арга хэмжээ Будапештэд эхэллээ. ХТРТ-ийн арав гаруй кино уран бүтээлүүдийг Унгарын хэвлэлээр цацаж, шинэ эрин дэх Хятадын амьжиргааны хүчнийг харуулан, Хятад Унгарын ард түмний хэлхээ холбооны түүхийг танилцуулах юм.

Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Унгарын ерөнхий сайд асан Меджейси Петер нар цахим илтгэл тавив.

Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, ХТРТ-ийн уран бүтээлүүд хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдлыг бэхжүүлэхэд тус дэм болж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны иргэдийн суурийг цаашид бататган, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулна гэдэгт найдаж байна гэжээ.

Exit mobile version