CRI Монгол радио
Ши Жиньпин Ниншяд ажиллаж байна
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 19-нд Хөхнуур мужид ажиллаад дараа нь Ниншягийн хотон үндэстний өөртөө засах оронд хүрэлцэн очив. Тус өөртөө засах орны амьдрал ахуй, ажил үйлстэй танилцаж явахдаа Ши Жиньпин, Өөртөө засах орон хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, тогтвортой байдлаа хадгалж, ахиц дэвшлийг эрэлхийлж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын үзэл баримтлал дагуу, Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай бүтээн байгуулалтын туршилтын бүс байгуулах ажлыг удирдан чиглүүлэх хэрэгтэй. Мөн өндөр чанартай хөгжил, өндөр түвшний хамгаалалтыг ахиулж, шинэ хотжилт, шинэ хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжил, үндэстний эв нэгдэл, таатай байгаль орчин, ард түмний чинээлэг амьдрал, үзэсгэлэнт сайхан Ниншяг бүтээн байгуулж, Хятад маягийн орчин үеийн Ниншягийн шинэ хуудсыг бичихийн төлөө хичээх хэрэгтэй гэв.
Ши Жиньпин дарга мөн өдрийн үдээс хойш Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лян Яньшүнь, засаг дарга Жан Юй-пү нарын хамт Яргай хотод очиж ажиллажээ.