CRI Монгол радио
“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Сербид цацагдаж эхэллээ
Хятад улсын дарга Ши Жиньпин Сербид хийх төрийн айлчлалыг тохиолдуулан орон нутгийн цагаар 5-р сарын 7-нд Хятадын төв радио телевизээр бэлтгэсэн “Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийн нээлтийн ёслол Белград хотод болов. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич уг арга хэмжээнд видео илгээлт илгээж, нэвтрүүлгийг Сербид цацаж байгаад баяр хүргэв.
“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нь нийтлэг хөгжил цэцэглэлт, экологийн соёл иргэншил зэрэг сэдвүүдэд анхаарлаа хандуулж, Ши Жиньпин даргын чухал илтгэл, нийтлэл, ярианд дурдсан Хятадын эртний ном, сонгодог эшлэлүүдийг анхааралтай сонгож, Ши Жиньпиний соёлын тухайн гүнзгий ойлголт, ардыг дээдлэх үзэл баримтлалыг харуулж, Хятадын соёл иргэншлийн оюун санааны өвөрмөц байдал, шинэ эриний утга агуулга, дэлхийн үнэ цэнийг тайлбарласан байна.
Ши Жиньпиний Сербид хийх айлчлалыг Ерөнхийлөгч Вучич халуун дотноор хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр Хятадын төв радио телевиз Серби, Хятадын найрамдлыг хөгжүүлэхэд асар их хүчин чармайлт гаргаж буйд талархаж байгаагаа илэрхийлж, ирээдүйд янз бүрийн арга замаар харилцан туршлага солилцож, ган шиг Серби, Хятадын найрамдлыг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.