CRI Монгол радио

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг Унгарын үзэгчдэд толилуулав

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Унгар улсад төрийн айлчлал хийж байгаа үеэр Хятадын Төв Радио Телевизийн бүтээсэн “Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийн нээлт өчигдөр, 8-ны өдөр Будапештэд болов. Унгарын ерөнхийлөгч асан Пал Шмитт, ерөнхий сайд асан Питер Меджеси нар нэвтрүүлэгт үзэгчдийн хүртээл болсонд баяр хүргэжээ. Нэвтрүүлэг өчигдрөөс Унгарын үндэсний телевиз, ATV телевиз, Будапешт төв телевиз зэрэг гол мэдээллийн хэрэгслээр гарч эхлэх юм.

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг нь нийтлэг хөгжил цэцэглэлт, экологийн соёл иргэншил зэрэг сэдвүүдэд анхаарлаа хандуулж, Ши Жиньпиний илтгэл, нийтлэл, ярианд дурдагдсан Хятадын эртний ном, сонгодог эшлэлүүдийг сонгож авч, Ши Жиньпиний соёлын тухайн гүнзгий ойлголт, ардыг дээдлэх үзэл баримтлал, Хятадын соёл иргэншлийн оюун санааны өвөрмөц байдал, шинэ эриний утга агуулга, дэлхийн үнэ цэнийг тайлбарласан байна.

Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэн Хайшюн нээлтэд үг хэлэв. Тэрээр, хэвлэл мэдээллийн байгууллагууд улс орны хэлхээ холбоог ахиулж, ардын сэтгэлийг ойртуулахад орлуулж болшгүй онцгой үүрэг гүйцэтгэдэг. Унгарын найз нарын хамтаар Хятад Унгарын хүмүүнлэгийн солилцоо, иргэдийн хэлхээ холбоо, соёлын солилцоог ахиулж, Хятад Унгарын найрсаг хамтын ажиллагаа, харилцааны шинэ хуудсыг бичиглэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад их хувь нэмэр оруулахад ХТРТ бэлэн байна гэжээ.

Exit mobile version