CRI Монгол радио
Ши Жиньпин улс төрийн товчоог хуралдуулав
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо өнөөдөр, тавдугаар сарын 27-нд хуралдаж, “Шинэ эринд төвийн бүсийг эрчимтэй хөгжүүлэх бодлого, арга хэмжээ”, “Санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэх хариуцлагын журам” зэргийг хэлэлцэв. Хурлыг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалан явуулав.