CRI Монгол радио

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хамтын суралцлага болжээ

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо тавдугаар сарын 27-нд өндөр чанартай ажил олголтыг дэмжих тухай 14 дахь удаагийн хамтын суралцлага хийсэн байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин суралцлагыг даргалж чухал үг хэлжээ.

Тэрээр хэлэхдээ, өндөр чанартай ажил олголтыг дэмжих нь шинэ цаг эрин, хөгжлийн шинэ аяны ажил эрхлэлтийн эрхэм зорилго юм. Бид ард түмнээрээ төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, хөдөлмөр эрхлэгчдийн бие даасан хөдөлмөр эрхлэлт, ажил эрхлэлтийн талаарх зах зээлийн зохицуулалтыг дэмжиж, мөн засгийн газраас ажил эрхлэлтийг дэмжих, үйлс босгохыг урамшуулах бодлого баримталж, ажил эрхлэлтийн чанарыг үр дүнтэй дээшлүүлж, өргөн олон хөдөлмөр эрхлэгчдийг аз жаргалтай, тайван амгалан байдлаар хангаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар ахиулах, хүчирхэг улс орныг байгуулах, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг биелүүлэхэд хүчтэй түлхэц өгөх ёстой гэжээ.

Exit mobile version