CRI Монгол радио

Ши Жиньпин цагдаа нарын төлөөлөлтэй уулзав

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин тавдугаар сарын 28-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятадын нийгмийг аюулаас хамгаалах ажлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Үндэсний хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж буй цагдаа, тэдний туслах ажилтнууд нийгмийг аюулаас хамгаалах салбарын орчин үеийн шинэчлэлийг ахиулж, хүчирхэг улс орныг бүтээн байгуулах, үндэстний сэргэн мандлын агуу үйлсэд улам их хувь нэмэр оруулахыг хүссэн байна.

Exit mobile version