Дэлхий

Сена мөрний усны урсгал хэвийн үеийнхээс тав дахин нэмэгджээ

Нийтэлсэн

Францын Парис хотын цаг агаарын байдлаас шалтгаалан Сена мөрний урсгал хэвийн үеийнхээс тав дахин нэмэгдсэн талаар зохион байгуулагчид онцоллоо. Үүний улмаас Даваа гарагт хийхээр төлөвлөж байсан сургуулалтыг хойшлуулжээ.

Сургуулалтад долдугаар сарын 26-нд болох олимпын нээлтийн жагсаалд оролцох 90 орчим завийг турших байв.

Саяхан Францын нийт нутгаар аадар бороо орсон. Улмаар Сена мөрөнд болох триатлон болон задгай усанд сэлэлтийн олимпын тэмцээн зохион байгуулахад усны чанар шаардлага хангахгүй байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд Сена мөрний усны чанарыг шалгахад олимпын тэмцээн явуулахад хэт бохир гэж шинжилгээний хариу гарчээ.

Түүнчлэн зургаадугаар сарын 10-16-ны өдөр авсан шинжилгээгээр E.Coli савханцрын хэмжээ олон улсын тэмцээн зохион байгуулахад тохиромжгүй хэмжээнд байгааг Парис хотын захиргаа хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: France 24

Exit mobile version