CRI Монгол радио

Хятад Сербийн соёлын солилцооны арга хэмжээ боллоо

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сербид хийсэн төрийн айлчлалыг тохиолдуулан орон нутгийн цагаар 5-р сарын 7-нд Хятадын төв радио телевиз, Сербийн үндэсний радио телевиз хамтран соёлын солилцооны арга хэмжээг Белград хотод зохион байгуулав. Сербийн Ерөнхийлөгч Вучич видео мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээ амжилттай болж байгаад баяр хүргэв.

Сербийн Шадар сайд Вулин, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд бөгөөд Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэн Хайшюн, Сербийн Соёлын сайд Серакович, Сербийн спикер асан Орлич нар арга хэмжээнд үг хэлэв. Хятадаас Сербид суугаа Элчин сайд Ли Мин видео илтгэл тавив.

Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийн тулд Хятадын төв радио телевиз болон Сербийн аялал жуулчлалын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хоёр тал хоёр орны аялал жуулчлалын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг дэмжих зорилгоор хөтөлбөрийг хамтран бүтээх, төсөл хамтран төлөвлөх, арга хэмжээг сурталчлах болон бусад чиглэлээр хамтран ажиллах болно.

Exit mobile version