Эрүүл мэнд
“Гар ариутгах булан” тохижуулжээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминШинэ коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж шүүхүүд “Гар ариутгах булан” тохижуулжээ. “Гар ариутгах булан”-д гар ариутгагч, ариутгах нэг удаагийн хэрэгсэл, шинэ коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж байршуулсан байна.
Мөн шүүхээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, маск зүүх шаардлагыг тавьж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд шүүхийн Тамгын газраас үйлчлүүлэгчдээ маскаар хангаж байна. Шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг ариутгалын зөөврийн гэрэл (зөөврийн кварц)-ээр ариутгаж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.