Дэлхий
Токиогийн марафонд зөвхөн мэргэжлийн гүйгчдийг оролцуулна
Шинэ коронавирусын тархалтыг үл харгалзан “Токиогийн Марафон” гүйлт төлөвлөгөө ёсоор ирэх сарын 1-нд зохион байгуулагдана. Гэхдээ энэ жилийн тэмцээнд оролцогчдын тоог эрс хязгаарлаж, зөвхөн мэргэжлийн гүйгчдийг уралдуулах шийдвэрийг гаргажээ.
Ингэснээр Япон төдийгүй дэлхийн бусад улс орноос уригдсан 170 тамирчин л 2020 оны марафонд оролцох болж байна. Анхандаа энэ тэмцээнд 38 мянган хүн оролцохоор төлөвлөгөөтэй байсан хэдий ч коронвирусын тархалтаас үүдэн ийнхүү эрс бууруулсан аж.
2020 оны Токиогийн марафонд оролцохоор аль хэдийн бүртгүүлсэн, төлбөрөө төлсөн тамирчдын эрхийг 2021 оны тэмцээн рүү шилжүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. Өнгөрсөн жилийн Токиогийн марафонд 37 мянга гаруй хүн оролцож байсан юм. Токиод коронавирусын халдвар бүртгэгдсэн учраас ийм арга хэмжээг авчээ.