Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын ГХЯ-ны 7-ны өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ

Нийтэлсэн

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 6 дугаар сарын 7-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

“Бүс ба Зам” санаачилгын сайн мууг хамтран бүтээн байгуулж буй орнуудын ард түмэн дүгнэх эрхтэй

Америкийн ерөнхийлөгч Жо Байден саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бүс ба Зам” санаачилгын тухай ярьжээ.

Мао Нин энэ талаар хэлэхдээ, “Бүс ба Зам” санаачилга сайн муу эсэхийг хамтран бүтээн байгуулж буй орнуудын ард түмэн дүгнэх эрхтэй, үг хэлэх эрхтэй. “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлсэн 10 жилийн турш Хятад улс 150 гаруй улс, олон улсын 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны 200 орчим баримт бичигт гарын үсэг зурж, эл санаачилга эдүгээ хамгийн өргөн цар хүрээг хамарсан олон улсын хамтын ажиллагааны талбар болж, хамтран бүтээн байгуулж буй орнуудын ард түмэн бодит ач тусаа хүртээсэн юм гэжээ.

Дэлхийн хөгжлийн санаачилгыг өргөжүүлэхэд Хятад улс бэлэн 

Женевт суугаа төлөөлөгчдийн газар Өчигдөр НҮБ-ын олон үндэстний ордонд Женевт суугаа Хятадын төлөөлөгчдийн газраас “Дэлхийн хөгжлийн санаачилгын нөхөрлөлийн бүлэг” семинар зохион байгуулав. Энэ нь тус бүлгийн Женев дахь анхны албан ёсны арга хэмжээ болж байгаа юм.

Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, тус семинар олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулахад анхаарлаа төвлөрүүлж байна.  2021 оны 9 дүгээр сард Ши Жиньпин дарга Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсэн. Мөн ондоо Дэлхийн хөгжлийн санаачилгын нөхөрлөлийн бүлэг Нью-Йорк хотноо байгуулагдсан юм. Сүүлийн 2 жилд 100 гаруй улс, олон улсын байгууллага энэхүү санаачилгыг дэмжиж, “нөхөрлөлийн бүлэг”-т нэгдсэн бөгөөд өдгөө нэгдсэн орны тоо 80-ыг даваад байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран эл санаачилгыг ажил хэрэгчээр улам ахиулахад Хятад улс бэлэн гэжээ.

Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа түргэн хөгжихийг хүсэж байна

Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийн тухай гурван орны засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 6-ны өдөр Бээжинд болов.

Үүнд холбогдуулж хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, 1996 онд Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийг анх Узбекистан улс санаачилсан. Сүүлийн 30 жилд гурван орон төслийн тухайд олон удаа зөвшилцсөн бөгөөд өнгөрсөн оны 5 дугаар сард техник, эдийн засгийн тайлан гаргасан юм. Сүүлийн нэг жилд гурван тал идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох чухал асуудлаар санал зөрөлдөөнөө арилгаж чадсан тул 6-ны өдөр Бээжинд засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Төсөл нь гурван орон хамтын ажиллагааг эрэлхийлж, хөгжлийг хамтдаа дэмжих нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж, гурван орон, тэрчлэн төв Азийн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дорвитой ахиулж, “Бүс ба Зам” санаачилгын чухал ач холбогдлыг дахин гэрчлэх болно. Мөн бүс нутгийн ард түмний хамтын хөгжлийн зам, найрамдлын зам, аз жаргалын зам болж, Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа түргэн хөгжихийг бид хүсэж байна гэв.

Газрын зурваст гал зогсоохын төлөө Хятад үргэлжлүүлэн чармайна 

Саяхан Бангладешийн ерөнхий сайд Хасина тус оронд суугаа Палестины элчин сайдтай уулзахдаа “Барууны орнууд үргэлж хүний эрхийн тухай ярьдаг ч Палестины хүний эрхийг зөрчиж, гэм зэмгүй хүмүүсийн амийг хөнөөж буйд хайхрамжгүй, чимээгүй байдаг”. Бангладеш улс Палестины ард түмний зовлон зүдүүрийг ойлгож, олон улсын тавцанд энэ тухайгаа мэдэгдсээр байна гэжээ.

Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, урт хугацаанд Америк “Хүний эрх” гэгчээр халхавч хийж, бусад орны дотоод засаглалд бүдүүлгээр оролцож ирсэн мөртөө Палестины ард түмний зовлон зүдүүрийг үл тоож, бүр ч “гал дээр тос нэмж” байгаа нь Америкийн давхар стандарт, дээрэнгүй үзлийг илчилж байгаа юм. “Америк маягийн хүний эрх” гэдэг нь аль эрт тус орны дээрэнгүй үзэл, амин хувиа бодсон ашиг хөөцөлдөх хэрэгсэл болсон юм.

Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн улс болохыг дэмжинэ. Бангладешийг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Газын зурваст гал зогсоож, Ойрх дорнодын бүс нутагт өнийн энх тайван тогтоохын төлөө цуцалтгүй зүтгэхэд Хятад улс бэлэн гэжээ.

CGTN мэдээ8 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр8 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол9 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм9 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг9 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент9 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер9 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр9 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент9 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий9 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм9 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий1 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм1 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий1 өдөр өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент9 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн