CRI Монгол радио

Хятадыг ашиглах гэсэн НАТО-гийн “Ази, Номхон далайн мөрөөдөл” биелэхгүй

Нийтэлсэн

НАТО-гийн дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 9-нд Вашингтонд нээгдэх гэж байна. Энэ жил НАТО байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд АНУ энэ бол “Хүйтэн дайн дууссанаас хойшхи хамгийн сүр хүчтэй дээд хэмжээний уулзалт” гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч өнгөрсөн гурван жилийн дээд хэмжээний уулзалттай адилхан энэхүү уулзалтын хэлэлцэх асуудалд шинэ зүйл байхгүй бөгөөд цэргийн чадавхийг бэхжүүлэх, Украинд туслах, дэлхийн түншлэлийн төлөвлөгөө зэрэг хуучин “Хуучирсан гурван сэдэв” хэвээр байна. Уулзалтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг “Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, Хятад зэрэг орныг хязгаарлах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Энэ нь НАТО Хятадыг шалтаг болгон ашиглаж, Ази, Номхон далайн бүс нутагт хөндлөнгөөс оролцож, Америкийн ноёрхлыг хадгалах гэсэн оролдлогоо хэрэгжүүлэх гэж байна хэмээн хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

Хүйтэн дайны үлдэгдэл, дэлхийн хамгийн том цэргийн бүлэглэлийн хувьд НАТО нь байгуулагдсан цагаасаа хойш АНУ-ын эвслийн сөргөлдөөнд оролцох, бусад улс орнуудыг хянах, гадуурхах хэрэгсэл байсаар ирсэн. Хүйтэн дайны үед АНУ-ын удирдлаган дор НАТО ЗХУ-ыг хязгаарлахын тулд Баруун Европын орнуудыг хянаж байв. Хүйтэн дайн дууссаны дараа Европын орнуудад ноёрхож Оросыг гадуурхах болсон. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АНУ дэлхийн стратегийн зорилгоо Ази-Номхон далайн бүс рүү шилжүүлж, Хятадыг стратегийн өрсөлдөгч гэж үзэн бол НАТО Америкийг дагаж, Европын хамгаалалтын хилийг давж, савраа Ази руу сарвайж буй нь маш аюултай үйлдэл юм.

Сүүлийн жилүүдэд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын удирдлага дор “Хятадын аюул заналхийлэл” хэмээгч хэтрүүлсэн мэдэгдэл хийж, Хятадыг “зохиомол дайсан” болгон харуулахыг оролдож, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг нэг талыг сонгохыг шаардах, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландын удирдагчид НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад байнга оролцох, АНУ Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой болон “усан аяллын эрх чөлөө” хэмээх асуудлыг дэвэргэж, Ази, Номхон далайн орнуудын хооронд сөргөлдөөнийг өдөөж, Ази, Номхон далайн асуудалд цэргийн оролцоог түргэсгэхийг хүлээж байна.

НАТО хэдийгээр “Хятадын заналхийлэл”-ийг хэтрүүлж байгаа ч гишүүн орнуудынх нь дийлэнх нь Хятадтай тогтвортой харилцаатай байгаа бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын дийлэнх нь Хятад улс бүс нутгийн төдийгүй дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг гэдэгтэй санал нэг байна. НАТО-гийн дагуулж буй Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудын хувьд өөрсдийн ашиг сонирхлоо бодоод АНУ- эелдэн дагаж, Хятадтай бодит хамтын ажиллагаагаа орхих нь тэдэнд хэцүү.

Түүхийн хүрд эргэлдэхээрээ эргэлдэх болно. НАТО хэчнээн хэтрүүлэг, гүтгэлэг үзүүлсэн ч дэлхийн тогтвортой байдалд заналхийлж буй эх үүсвэр нь өөрөө гэдгийг, гадаад, дотоод хүндрэл бэрхшээлийг нуун дарагдуулж чадахгүй гэдгийг, хоцрогдсон байгууллага гэдгээ нууж чадахгүй юм. НАТО-гийн Ази Номхон далайн стратеги гэж нэрлэгддэг стратеги нь хагалан бутаргах, мөргөлдөөн, цаашлаад дайн дэгдээх төлөвлөгөө бөгөөд АНУ-ын ноёрхолд үйлчилдэг. Энэ нь түүхийн чиг хандлагатай зөрчилдөж байдаг учраас бүтэлгүйтэх нь гарцаагүй.

Exit mobile version