CRI Монгол радио

ХКН-ын төв хороо өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай тогтоол гаргажээ

Нийтэлсэн

Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны гуравдугаар Бүгд хурал Даваа гарагаас Пүрэв гараг хүртэл хуралдаж, Хятадын өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх тухай тогтоол баталжээ.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо хурлыг даргалав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.

Хурлаар Ши Жиньпиний Төв Хорооны Улс төрийн Товчооны найдлагаар хийсэн ажлын тайланг сонсон ярилцаж, Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүрх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. Ши Жиньпин тогтоолын төслийн талаар тайлбар хийсэн байна.

Өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүрх талаар гүнзгийрүүлэхийн ерөнхий зорилт бол Хятадын онцлогтой социализмын тогтолцоог үргэлжлэн боловсронгуй болгон хөгжүүлж, төр улсын засаглалын систем болон чадавхыг шинэчлэх явдал болно. 2035 он гэхэд өндөр түвшиний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог иж бүрэн байгуулж, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог улам боловсронгуй болгож, засаглалын тогтолцоо, чадавхыг ерөнхийд нь шинэчилж, социалист шинэчлэлийг үндсэндээ биелүүлж, энэ зууны дунд үе болоход социалист орчин үеийн хүчирхэг улсыг тал бүрээр байгуулах үндэс суурийг тавих болно” гэж хурлын албан мэдээнд тэмдэглэжээ.

2029 онд БНХАУ байгуулагдсаны 80 жилийн ой болтол уг тогтоолд дурдсан өөрчлөлт шинэчлэлийн үүргийг биелүүлэх болно гэж мэдэгдэлд дурджээ.

Бүгд хурлаар өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх тухай системчилсэн төлөвлөлт хийсэн байна.

Өндөр түвшиний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал баталгаа мөн. Зах зээлийн тогтолцооны үүргийг бадруулж, зах зээлийн илүү шударга, эрч хүчтэй орчинг бүрдүүлж, нөөцийн хуваарилалтыг аль болох үр ашигтай болгох ёстой гэж мэдэгдэлд дурджээ.
Чансаатай хөгжил бол социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах тэргүүн чухал үүрэг мөн. Шинэ хөгжлийн үзэл баримтлалаар хангамжийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, чансаатай хөгжлийг ахиулах хөшүүрэг, хязгаарлалтын механизмыг сайжруулж, хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч, хүч давуу талыг бий болгох хэрэгтэй гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Хот, хөдөөг уялдаатай хөгжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага юм. Хот хөдөөгийн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тэгш солилцоо, хоёр талын урсгалыг дэмжиж, хот хөдөөгийн ялгааг багасгаж, хамтын хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх ёстой.

Нээлттэй байдал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг тодорхойлогч шинж чанар мөн. Гадаадад нээлттэй байх нь төрийн үндсэн бодлого, гадаадад нээлттэй байхаар өөрчлөлтийг дэмжиж, Хятад улсын том зах зээлийн давуу талдаа түшиглэн олон улсын хамтын ажиллагааг өргөтгөж, гадаадад нээлттэй байх хүчин чадлаа дээшлүүлж, нэн өндөр түвшинд нээлттэй эдийн засгийн тогтолцоог тогтоох хэрэгтэй гэж тэмдэглэжээ. Тогтолцооны нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж, гадаад худалдааны бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, дотоод болон гадаад хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог цаашид шинэчилж, бүс нутгийн нээлттэй байх төлөвлөлтийг сайжруулж, чансаатай “Бүс ба Зам”-ыг хамтаар бүтээн байгуулах механизмыг боловсронгуй болгоно гэж мэдэгдэлд дэвшүүлжээ.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн байгуулалт юм. Бид бие даасан энх тайванч гадаад бодлогыг тууштай баримталж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхийг дэмжин, хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяаршлыг дэмжих болно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Хурлаар одоогийн байдал, ажлын үүрэгт дүн шинжилгээ хийж, бүх жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо тууштай биелүүлэхийг онцоллоо. Намын төв хорооны эдийн засгийн ажлын тухай шийдвэр, төлөвлөлтийн дагуу макро бодлого хэрэгжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг идэвхтэй өргөжүүлэн, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж, гадаад худалдааны шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох ажлыг түргэтгэж, ногоон нүүрстөрөгч багатай хөгжлийг ахиулж, ардын амьжиргааг үр дүнтэй баталгаажуулж сайжруулан, ядуурлын эсрэг тэмцлийг бэхжүүлэх хэрэгтэй. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, “15-р таван жил”-ийн төлөвлөг сайтар төлөвлөхийг хурлаас шаарджээ.

Exit mobile version