CRI Монгол радио
Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хэрхэн ахиулах тухай
Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийж гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилийн түүхээс харахад эрх баригч намын төв хорооны гуравдугаар бүгд хурал хийх бүрд намын төв хороо өөрчлөлт шинэчлэл хийж, гадаадад нээлттэй байлгах чухал асуудлуудыг авч хэлэлцдэг. Улс орны хөгжлийн зангилаа үед хүмүүс өөрчлөлт шинэчлэл хийж нээлттэй байлгах шинэ бодлогод илүү хүлээлттэй байдаг. Саяхан өндөрлөсөн ХКН-ын 20 дахь удаагийн төв хорооны гуравдугаар бүгд хурал нь мөн Хятад улсын өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдлын шинэ эрин үеийн бэлэг тэмдэг боллоо.
Бүгд хурлаар Хятад улс одоо Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улсын бүтээн байгуулалт, үндэстний сэрэн мандлын аугаа үйлсийг бүх талаар ахиулахын зангилааны цаг үед орлоо гэж үзсэн юм. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин: Өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэл амжилтад хүрэх эсэхийг тодорхойлох “Гол алхам ” хэмээн онцолжээ.