Дэлхий

Урсула фон дер Ляйен Еврокомиссын тэргүүнээр дахин сонгогдов

Нийтэлсэн

Европын парламентын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар Урсула фон дер Ляйен Европын комиссын тэргүүнээр улиран сонгогдлоо.

Тэрбээр Европын парламентын 401 гишүүний дэмжлэгийг авсан нь шаардлагатай саналын тооноос 41-ээр илүү байв.

Урсула фон дер Ляйен 2019 онд анх энэ албан тушаалд сонгогдож байсан билээ. Еврокомиссыг дахин таван жил тэргүүлэх тэрбээр “Энэхүү санал хураалтын үр дүн нь надад өндөр итгэл хүлээлгэж байгаагийн илрэл юм. Европын хувьд хамгийн чухал зүйл бол дотоодын болон гадны халдлагад өртөж буй ардчиллаа хамгаалах явдал” гэлээ.

Exit mobile version