CRI Монгол радио

Хятадын шинэчлэлийн шинэ төлөвлөгөө юу авчрах вэ?

Нийтэлсэн

“Энэ удаагийн хуралдааны нэгэн гол агуулга бол даруй Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих байдлаа тэлж, дэлхийн хөгжлийг ахиулах явдал болно” гэж Финляндын “Хельсинки таймс” сонин ХКН-ын 20-р сонгуулийн 3-р бүгд хурлын талаар бичжээ. 7 дугаар сарын 21-нд эл хурлаар “Өөрчлөлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр”-ийг бүрэн эхээр нь нийтэлсэн бол үүнд гадаадад нээлттэй хөгжих талаар тусгай тохируулга, ажлын байршуулалт хийж, гадаадад нээлттэй хөгжих улс орны үндсэн бодлогыг эрхбиш баримталж, нээлттэй хөгжлөөр шинэчлэлийг ахиулж, улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжсөн эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулах тухай онцолсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь Хятад улс гадаадад нээлттэй хөгжихөө тэлэх бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийн шинэ төлөвлөгөө нь даян дэлхийд улам их ач тус хүртээх тухай тодорхой тохиог олон улсад өгчээ.

Нээлттэй байх нь Хятадын орчин үеийн шинэчлэлийн тодоос тод шинж тэмдэг юм. Чөлөөт худалдааны туршиц 22 бүс, Хайнань чөлөөт худалдааны боомт, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг олон дахин удаа цөөлж багасгасан, харилцаа холбоо, эмчилгээ зэрэг үйлчилгээний салбар дахь гадаад хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг чөлөөтэй болгосон, “Бүс ба Зам”-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулах, импортын бараа бүтээгдэхүүний экспо, үйлчилгээний худалдааны яармаг, хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо зэрэг олон улсын индэр тавцан байгуулсан… Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Хятад улсын нээлттэй хөгжил олон талаар баялаг амжилтууд гаргасан юм. Хятад улс дараалан 7 жил дэлхийн худалдааны хамгийн том орон болсон бөгөөд хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаараа 11 жил дараалан дэлхийн ТОП-3-д жагсаж, капитал хөрөнгийн урсгал нь 155 улс орон, бүс нутгийг хамарч, Хятад улс дэлхий нийттэй урьд өмөнгүй түвшинд уялдан нэгдсэн юм.

Өдгөө зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлтүүд хурдтай өрнөж, ганц талт үзэл, ивээх үзэл газар авч, эдийн засгийн интегралчлал саадад учирч, “нээлттэй хөгжил” нь ирэх тусмаа л “ховордож” байна. Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн хүндрэлтэй асуудал, мөн технологийн шинэ ээлжийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалын өмнө Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжихөө тууштай баримталж байгаа нь нээлттэй байдлаар өөрчлөлт шинэчлэлтийг ахиулах, хөгжлийг дэмжих практиктай шууд холбоотойгоор барахгүй, мөн эдийн засгийн хөгжлийн зүй тогтлыг сайтар ойлгон эзэмдэж, цаг эриний урсгалыг даган мөрдөж, дэлхийн нийттэй хөгжлийн боломжоо хуваалцах шийдвэр зоригтой нь шууд холбоотой юм.

Хятад улс юуны өмнө дэлхий нийттэй асар том зах зээлээ хуваалцаж байна. ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаар “асар том зах зээлдээ түшиглэж, олон улсын хамтын ажиллагаагаа тэлэх явцад нээлттэй хөгжлийн эрч хүчээ нэмэгдүүлнэ” хэмээн заасан байна. Хятад улс нээлттэй байдлаа улам тэлж, өөрийн орны зах зээлээ дэлхийн нийттэй хуваалцсан том зах зээл болгохыг хичээж байгааг энэ нь харуулж байгаараа үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдэд асар их итгэл найдвар өгч байна. Германы Сеннхайзер аудио брэндийн Хятад улс дахь борлуулалт хариуцсан захирал Жао Шяочуань хэлэхдээ, “Хятадын зах зээл эрч хүч, боломжоор дүүрэн. Энэ нь шинэ төслүүдийн өлгий болох төдийгүй шинэлэг технологи, бүтээгдэхүүний өсөлтийн үржил шимт хөрс юм” гэв. 2024 оны эхний хагаст Хятад улсад шинээр байгуулагдсан гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 26,870-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2%-р нэмэгдсэн байна. Мөн 500 тэрбум юанийн гадаад хөрөнгийг татсан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн юм.

Гадаадад нээлттэй хөгжихөө тэлэх нь зөвхөн “оруулж авчрах” л биш, мөн “гадагш гарах”-ыг ч хамарч байдаг. Өдгөө шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашин, литийн батарей болон Фото цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүнээр төлөөлүүлсэн Хятадын “гурван шинэ бүтээгдэхүүн” нь гадаад зах зээлд өргөнөөр нэвтэрч, дэлхийн ханган нийлүүлэлтийн чансааг нэмэгдүүлж, тухайн улс орон, бүс нутгийн эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулсан юм. Хятад улсын санаачилсан “Бүс ба Зам” санаачилга нь бүр ч дэлхий нийтэд асар том өөрчлөлт, шинэчлэлт авчирсан юм. Сүүлийн 10-аад жилд эл санаачилгад дэлхийн 3/4 хувийн улс орон болон олон улсын 30 гаруй байгууллага нэгдэж, багцаагаар 1 их наяд ам долларын хөрөнгө босгосон юм. ХКН-ын 20-р сонгуулийн 3-р бүгд хурлын “шийдвэр”-т “Бүс ба Зам”-ыг өндөр чанартай бүтээн байгуулахыг дэмжих тогтолцоог улам боловсронгуй болгож, том чухал төсөл болон иргэдийн амьжиргаатай шууд холбоотой жижиг төслүүдийг нэгдэлтэй төлөвлөх хэрэгтэй хэмээн заасан нь даян дэлхийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж, улс орнуудын ард иргэдэд улам их ач тус хүртээх болно.

Exit mobile version