CRI Монгол радио

“Хятадын шинэ эрин үеийн эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийн явц дахь дэлхийн боломж” хэлэлцүүлэг болов

Нийтэлсэн

Долдугаар сарын 30-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд “Хятадын шинэ эрин үеийн эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийн явц дахь дэлхийн боломж” хэлэлцүүлэг болов.

“Хятадын шинэ эрин үеийн эрчимтэй өөрчлөлт шинэчлэлийн явц дахь дэлхийн боломж” сэдэвт хэлэлцүүлгийг Хятадын төв радио телевиз олон улсад зохион байгуулж буй бөгөөд Улаанбаатар дахь хэлэлцүүлгийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын төв радио телевизийн Улаанбаатар дахь студи хамтран зохион байгуулжээ.

Хятадын төв радио телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн ведио мэндчилгээ дэвшүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх гол сэдэв бөгөөд үүнийг тасралтгүй урагшлан ахиулж, өргөн ирээдүйг нээх болно. Хятадын төв радио телевиз Хятадын орчин үеийн шинэчлэлийг дэлхий дахинаа таниулах үүрэг хүлээж, Хятад улс ба дэлхийн орнуудын солилцооны гүүр, яриа хэлэлцээ өрнүүлэх гүүр, туршлага суралцах гүүр болж, дэлхийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа түншүүддээ солилцоо хамтын ажиллагааны тавцанг бий болгож, та бүхэнтэй хамтдаа хөгжин цэцэглэсэн дэлхийн орчин үеийн байгуулалтад бодит хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ван Хунтао, Монгол улсын ахмад дипломатч, олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүү, Монголын улсын Хятадын түүх соёл судлалын нийгэмлэгийн тэргүүн, Хятад судлаач доктор ноён Х. Баатархүү, “Бүс ба Зам” хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, Хятад судлаач хатагтай Т.Чулуун-эрдэнэ, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, олон улсын асуудал, эдийн засгийн судлаач ноён Ч.Сумъяа нар Хятадын шинэ эрин үеийн өөрчлөлт шинэчлэл гэх сэдвийн тойронд илтгэл тавьж, Хятадын энэхүү өөрчлөлт шинэчлэл нь Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжил, “Бүс ба Зам” төсөл дэх Монгол улсын оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ван Хунтао хэлэхдээ, Монгол улс бол “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын чухал түнш юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр тал хөгжлийн стратегиа гүнзгийрүүлэн уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж таатай үр дүнд хүрсэн. Хятад маягийн шинэчлэл шинэ ахиц дэвшилд хүрэхийн хэрээр “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломж улам бүр нэмэгдэнэ. Хятад, Монгол хоёр орон “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны чанар, ахиц дэвшлээ ахиулж, ногоон хөгжил, шинжлэх ухаан технологи зэрэг олон салбарт хамтран ажиллаж, хөгжлийн шинэ боломжуудаа хуваалцах нь зүйтэй гэжээ.

Монгол улсын “Бүс ба Зам” хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, Хятад судлаач Т.Чулуун-эрдэнэ хэлэхдээ, Манай шинэ засгийн газраас эрчим хүчний салбарын хөгжлийг эдийн засгийн хөгжлийн эн тэргүүний эгнээнд тавина гэдгээ зарласан. Бид 2020 болон 2030 онд сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүч зарцуулалтад эзлэх хувийн жингээ 20 хувь,30 хувьд хүргэх зорилго тавьсан билээ. Монгол улс байгалийн арвин нөөцтэй, сэргээгдэх эрчим хүчний асар өндөр чадамжтай. Тэр дундаа нарны болон салхин цахилгаан станц байгуулах байгалийн нөөц их. Гэвч бид санхүүжилт дутмаг, дэд бүтэц тааруу, технологийн шийдэл хомс зэрэг сорилтуудтай тулгадаг. Тэгвэл манай өмнө хөрш улс энэ салбарт шинэлэг технологийг нэвтрүүлж, ихээхэн туршлага хуримтлуулаад байгаа. Манай хоёр улсын засгийн газрын хооронд ч худалдаа,эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ажлын хэсэг, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол Хятадын зөвлөл зэрэг хамтран ажиллах механизмуудтай болсон. Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтрах хүсэл эрмэлзэлтэй байгаа энэ нөхцөлд бид хоёр талдаа харилцан ашигтай байдлаар эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэж харж байна гэжээ.

Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хуралдаан долдугаар сарын 15-18-нд Бээжин хотод болж, “Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах тухай шийдвэр”-г баталсан юм.

Exit mobile version