Энтертайнмент
Х.Нямбаатар: RAIN тэргүүтэй к-поп оддын тоглолтыг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна
БНСУ-ын жүжигчин, дуучин Rain буюу Жун Жи Хун манай улсад тоглолтоо хийх болсон талаар “Evandis Entertainment”-аас мэдээлсэн.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мөн энэ тоглолтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Go Mongolia төслийн хүрээнд жил бүрийн есдүгээр сард дэлхийн оддын тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
Уг төслийн эхлэл болгож энэ жил БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин RAIN тэргүүтэй к-поп оддын тоглолтыг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна” гэв.