Энтертайнмент

ПАРИС-2024 I Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийнхний салхийг хагална

Нийтэлсэн

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт болон сонгомол барилдаан өнөөдөр эхэлнэ.

Сонгомолын 60, 130 кг, бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кг-д дэлхийн шилдгүүд өрсөлдөнө.

Манай улсаас чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д тэмцээнээ эхлүүлэх нь. Энэ жинд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын “Хүч”спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Түүний жингийн барилдаан Монголын цагаар 21:00 цагааас эхэлнэ.

Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, Дэлхийн аваргын алтан медальт Киргизстаны Мээрим Жаманзароватай учраа таарав.

Түүнийг ялбал Япон, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай өрсөлдөнө.

Киргизийн бөх “Токио-2020”

Exit mobile version