Эдийн засаг
Замын-Үүдийн төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2024.08.05/ бүрэн цахимжуулсан талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Иргэд, тээвэрчид та бүхэн цахим төлбөрөө www.ezam.mn, Emongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликэйшнээр төлж болох юм байна.
Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “MNS 4598:2020” стандартад нийцүүлэн тээвэрлэлт хийхийг зөвлөлөө.
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд улсын хэмжээнд байрлах бүх төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.