CRI Монгол радио

Дэлхийн допингийн эсрэг агентлаг Америкийн нууцыг дэлгэв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 8-р сарын 7-ны орой Канадын Монреал хотод төвтэй Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) мэдэгдэл нийтэлж, мөн өдрийн өглөө АНУ-ын допингийн эсрэг агентлагийг (USADA) илчилсэн мэдээлэлд холбогдуулж байр сууриа илэрхийлжээ.

АНУ-ын допингийн эсрэг агентлагийг (USADA) олон жилийн турш допинг хэрэглэсэн тамирчдаа тэмцээнд оролцохыг зөвшөөрч, ямар нэгэн торгуул ногдуулаагүй нь “Дэлхийн допингийн эсрэг дүрэм” болон USADA-гийн өөрийн дүрэм журмыг шууд зөрчсөн хэмээн уг мэдээлэлд дурджээ.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага гаргасан мэдэгдэлдээ, АНУ-ын допингийн эсрэг агентлаг допинг хэрэглэсэн тамирчдаа тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн явдал нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн спортын уралдаан тэмцээний бүрэн бүтэн чанарыг хамгаалах тухай дүрмийг илт зөрчсөн байна. Америкийн допингийн эсрэг агентлаг олон жилийн турш өөрийн орны допинг хэрэглэсэн тамирчдаа тэмцээнд оролцуулахыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг хэзээ ч зөвшөөрч байгаагүй гэжээ.

Exit mobile version