Боловсрол
П.Наранбаяр: 2025-2026 онд сурагчдын дүрэмт хувцсыг поло цамцны сонголттой болгоно
урагчдын дүрэмт хувцсыг өөрчлөхтэй холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Сурагчдын дүрэмт хувцаст эргэлзэлгүй өөрчлөлт оруулна. Гэхдээ ирэх жилийн хичээлийн шинэ жил буюу 2025-2026 онд өөрчилнө.
Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой байдаг.
Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ. Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг.
Заавал үүнийг хэрэглэ гэж тулгахгүйгээр өмнөх дүрэмт хувцсаа өмсөж эсвэл поло цамц руу шилжиж болно. Гэхдээ судалгаа хийж, стандартад ороход нэг жилийн хугацаа шаардана.
2025-2026 онд дээрх сонголтыг бий болгохоор ажиллаж байгаа” хэмээн хариулав.