CRI Монгол радио

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

Нийтэлсэн

8-р сарын 31-нд Бээжинд “Соёл иргэншлийн симфони, дижитал мөрөөдлий дэмжие” уриан дор”Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй тус арга хэмжээнд видео бичлэгээр оролцож, үндсэн илтгэл тавив. Бүгд Найрамдах Уганда Улсын Ерөнхийлөгч Ёвери Мусевени, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостен Арканж Туадера, Бүгд Найрамдах Сейшелийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Вавел Рамкалаван нар мөн видео бичлэгээр захидал илгээж, Хятад Африкийн хэвлэл мэдээллийн солилцоог эрчимжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад оролцсон зочид хэлэхдээ, Ши Жиньпин дарга болон Африкийн удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Африкийн харилцаа Хятад, Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг өндөр түвшинд байгуулах шинэ шатанд орлоо. 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжинд болох бөгөөд энэ нь Хятад, Африкийн харилцааны хөгжлийн шинэ талбарыг нээж, Хятад, Африкийн хувь нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын шинэ хуудсыг бичих нь дамжиггүй гэжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ард түмний харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий нийт зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлт, мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагатай нүүр тулж, Хятад Африкийн хэвлэл мэдээллийнхэн харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримталж, Хятад, Африкийн хамтын ажиллагаа, хөгжлийн түүх, өөрсдийн бодит байдалд тулгуурлан орчин үеийн хөгжлийн замналыг судалж, хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлж буй улс орнуудын түүхийг сайтар өгүүлж, орчин үеийн технологийн салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагаанд олон нийтийн дэмжлэг туслалцааг тасралтгүй бэхжүүлж, шударга, бодитой, эерэг, эрүүл дэлхийн олон нийтийн эерэг хандлагыг хамтдаа бий болгох ёстой гэж уулзалтад оролцсон зочид төлөөлөгчдийн үзэж байна.

Энэхүү арга хэмжээг Хятадын төв радио телевиз зохион байгуулж, Хятад Африкийн хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дижитал эрин үеийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулах зорилготой юм. Уулзалтад Хятад болон Африкийн 20 гаруй орны олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, судалгааны төв болон бусад салбарын 200 гаруй төлөөлөгч оролцов.

Exit mobile version