CRI Монгол радио
Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ
Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2024.09.05/ нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, “Орчин үеийн шинэчлэлийг ахиулж, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя” сэдэвтэй илтгэл тавив.
Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн бүх орнуудтай хоёр талын харилцаагаа стратегийн харилцааны түвшинд хүргэж, Хятад Африкийн харилцааг шинэ цаг эриний бүх цагт хувиршгүй Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах түвшинд хүргэнэ гэдгээ дарга Ши Жиньпин зарлалаа.
Ши Жиньпин онцлохдоо, 2000 онд Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсан бөгөөд Хятад Африкийн харилцаанд түүхэн чанартай ач холбогдолтой юм. Ялангуяа энэ он, шинэ цаг эринд орсноос хойш, Хятад улс Африкийн ахан дүүстэй чин үнэнч үзэл баримтлалыг баримталж, хамтдаа урагшилж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишээг бий болгож байна гэжээ.