CRI Монгол радио

Хятад, Тажикстаны соёлын солилцооны арга хэмжээ боллоо

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тажикстанд хийсэн төрийн айлчлалыг тохиолдуулан, долдугаар сарын 5-нд Хятадын Төв радио телевизийн “Найрамдлын шинэ аян” Хятад, Тажикстаны соёлын солилцооны арга хэмжээ Душанбе хотын Наурыз ордонд болж, Хятад, Тажикстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “Хятадыг харахуй” нэгдсэн сурвалжилгыг эхлүүлэв.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Тажиктаны Соёлын сайд Сартори нар оролцож, үг хэллээ. БНХАУ-аас Тажикстанд суугаа Элчин сайд Жи Шумин видео илтгэл тавив.

Шэнь Хайшюн хэлэхдээ, өнгөрсөн оны 5-р сард Хятадын Төв радио телевиз, Тажикстаны үндэсний радио, телевизийн хороо хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг Хятад, Тажикстаны төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнгийн баримт бичигт багтсан байна. Тун удалгүй Тажикстанд ХТРТ-ийн кино, телевизийн цуврал нэвтрүүлгүүдийг үзүүлж, Тажикстаны найз нөхдүүдэд хүмүүнлэгийн солилцооны цонхыг нээнэ. CGTN мөн Тажикстаны хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг Хятадын олон нутагт айлчлахыг урьж, хоёр орны ард түмэнд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, харилцаа холбоогоо бэхжүүлэх, найрсаг харилцааг бататгахад тус дэмжлэг үзүүлнэ. ХТРТ Тажикстаны олон салбарын хүмүүстэй харилцаа холбоог бэхжүүлж, соёл иргэншлийн харилцан туршлага хуримтлуулахыг гүнзгийрүүлэн, Торгоны замын найрамдлын үр жимсийг түгээхэд бэлэн байна.

Exit mobile version