CRI Монгол радио

ХКН-ын Төв хороо ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийг урьж, тусгай семинар зохион байгууллаа

Нийтэлсэн

ХКН-ын Төв хороо Ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийг урьж, тусгай семинар зохион байгуулж, ХКН-ын Төв хороо өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах талаар ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус зүтгэлтнүүд, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбооны холбогдох хариуцлагатны санал санаачилгыг сонсжээ. Уг семинарыг Ши Жиньпин даргалж, чухал үг хэлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаар ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны гуравдугаар бүгд хурлыг хуралдуулахаар шийдвэрлэж, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах зэрэг сэдвийг хэлэлцэхээр тогтсон юм. Энэ нь нам, улс оронд тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ үүргийг харгалзан, ХКН-ын 20-р хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлэн, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх талаар системтэй зураг төлөвлөгөө боловсруулж, байршуулалт хийж, хоёр дахь зуун жилийн зорилтдоо хүрэх хүчирхэг хөдөлгөгч хүч, тогтолцооны баталгаа хангахын төлөө юм гэжээ.

Exit mobile version