CRI Монгол радио

Хань Жэн Парисын олимпийн нээлтийн ёслолд оролцож, гадаадын удирдагчидтай ярилцжээ

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 7-р сарын 26-нд, Парисын олимпийн нээлтийн ёслолд оролцохоор Францад ирсэн Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Хятад улсын дэд дарга Хань Жэн Елисей ордонд Францын ерөнхийлөгч  Эммануэль Макронтой найрсаг яриа өрнүүлэв.

Хань Жэн Макрон болон түүний гэргий Брижитэд Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюаний дотнын мэндчилгээг уламжлав. Хань Жэн Парисын олимпийн нээлтийн ёслолд уригдан оролцож байгаадаа маш их баяртай байгаагаа хэлээд Парисын олимпийн наадамд амжилт хүсэв. Ши Жиньпин даргын энэ оны 5-р сард Францад хийсэн төрийн айлчлал бүрэн амжилттай болж, Хятад, Францын найрамдлын өвөрмөц чанар, өндөр төвшнийг харуулаад зогсохгүй Хятад, Европын харилцаа тогтвортой хөгжих түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд асар их ач холбогдолтой гэжээ.

Макрон Хань Жэнгээс Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюаньд чин сэтгэлийн мэндчилгээ уламжлахыг хүсээд, түүний Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгчөөр Парисын олимпийн нээлтийн ёслолд оролцож буйд талархал илэрхийлэв. Тэрээр, би энэ оны тавдугаар сард Ши Жиньпин даргатай найрсаг хэлэлцээ хийсэн бөгөөд Ши Жиньпин даргын Францад хийсэн айлчлал маш амжилттай болсон гэжээ.

Exit mobile version