CRI Монгол радио

Испанийн Мадрид хотын дарга ХТРТ-ийн удирдлагатай уулзав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар долдугаар сарын 29-нд Испанийн Мадрид хотын дарга Алмейда тус хотод айлчилж буй ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэн Хайшюнг хүлээн авч уулзав. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Испанийн найрамдлыг ахиулах талаар гүнзгий санал солилцов.

Шэнь Хайшюн хэлэхдээ, Хятад Испани хоёр орон гүн зузаан найрамдалт харилцаатай. Хятадын төв радио телевиз Испанийн бүх давхаргын хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад, Испанийн найрамдлыг хамтдаа өвлөн уламжилж, хоёр орны ирэх 50 жилийн илүү их хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Мадрид хоттой хамтран ажиллаж, кино, телевиз, хөл бөмбөг, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр ард түмний хэлхээ холбоо, солилцоог ахиулж, Хятад, Испанийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг хамтдаа ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад туслахыг хүсэж байна гэжээ.

Алмейда Парисын олимпийг дамжуулах ажилд Хятадын төв радио телевиз чухал үүрэг гүйцэтгэж буйд баяр хүргээд, энэ нь Хятадын шинэ хэвлэл мэдээллийн технологийн хүчирхэг хүчин чадлыг дэлхий дахинд харууллаа. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Мадрид хот болон Бээжин зэрэг томоохон хотуудын хамтын ажиллагаа, солилцоо улам өргөжин тэлж байна гэжээ.

Exit mobile version